Sunday, January 18, 2009
Б.Лхагвасүрэн - Цэцгэн эрхи
Б.Лхагвасүрэн - Цэцгэн эрхи
Ээж ээ таны цаст цагаан гантиг өлмийд тань цэцгэн эрхи өргөе гэж цэцэг түүлээ
Таны сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхины хөвөөнөөс
Цэцэг түүлээ
Цэцэг түүхдээ би уйлж түүлээ
Унасан харууслын нулимс оносон цэцэг бүрийг олж түүлээ
Тандаа цэцгэн эрхи өргөе гэхэд
Нэгэн зуны байтугай нэгэн зууны цэцэгс ч үл хүрэлцэнэ
Сайхан эжий минь санчигандаа өнчин хяруугүй эх минь
Орчлонгийн өнө мөнхийн шидэндээ одлоо гэж зүүдэллээ
Одод хийссэн үхлийн хар шуурганд осголоо гэж хайллаа
Ээж ээ би таныгаа мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг урганаа гэж уужирлаа
Эрх шаргал үрээ эртэшгүй цагаан цолмон болж
Эхлэл бүхний манлайд гялалзнаа гэж тайтгарлаа
Эжий минь та хагацлаар чулуужсан аялгуу халуунаараа царцсан сүү
Ээжээ би таны үргэлжлэл...
Subscribe to:
Posts (Atom)