Wednesday, December 24, 2008
Friday, November 28, 2008
түр ч гэсэн үхэж байя
Нэрлэхэхдээ гаргадаг...
Нэрийг нь мартчихсан Зарим учралууд
Хуурамч юм доо энэ бүхэн
Элээгээд л дуусгадаг хорвоод
Их бодож зуун жил
За мартагдахгүй бол мянган жил
Заримдаа айх юм мартагдахаас.
Яг одоо юуны төлөө амьдарч байна ...
Ямар нэгэн магтаал Үнэгүй болсон хүндлэл
Өөрийгөө мартчихсан бялдуучлал уу..
Эсвэл хайр ,Энэ биеийнхээ төлөө юу
Багтай дэлхийд баггүй төрсөндөө
Харамсаж байна би
Секунтын дотор сая эсээ үхүүлээд ...
Сэргээгдэх хүртэл нь түр үхэж байя
........Зөвшөөрөөч ...........
*****Мартаагүй*****
Мартаагүй....
Уруул чинь ямар зөөлөн билээ
Би тэрийг санах гэж зүүдээ манадаг
Угаасаа гуних гэж чамд дурласан юм чинь
Учиралдаа би гомдоогүй шүү. Бурхан мэднэ
Тэнгэрлэг чамд дурлах гэж ирмүүн зүрхтэй төрсөөн би
Тэгсэн ч чамайг дурсах гэж ганц шүлэгтэй үлдсээн би
Тоолж болдоггүй буцах шувуудын сүүдэрт даарч
Төөрч алслан хоцрохдоо чамдаа би гомдоогүй ээ
Дурлалын зовлон болж чамайг явсан тэр өдрөөс хойш
Дусал нулимс бүрээ дотогшоо залгихад гашуун байсан
Дурсамж үерлэх намрын сэрүүн цагаар
Дуугүйхэн дүнсийх эр хүн болж үлдсээн би
Г.Гантулга
Sunday, September 28, 2008
би монголоороо гоёдог
Ш.Гүрбазар: Би монголоороо гоёдог
Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно
Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд
Газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй цахиуршиг явлаа гээд
Галын хэртэй дүрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд
Энэ орчлонг уяхан болгох биш
Би ямар эрэглээ эрэглээ гээд
Ээжээсээ дахиад төрөх бишдээ
Би ямар үнэн худлын ард
Сүүлчийн цэгээ хатгах биш
Би ямар үүлтэй нартай хорвоод
Сүүдрээ гатлаж чатах бишдээ
Гэхдээ би агтны мөртэй Монголдоо
Амгаан чимээшиг ойрхон явах юмсан гэж боддог юм аа
Амьдрахын жамтай насандаа амьсгалхын зайтай
Үнэн явах юмсан гэж хичээдэг юмаа Эх орон минь
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёдог
Thursday, September 25, 2008
Tuesday, September 23, 2008
ЗАМ ЗУУР
ЗАМ ЗУУР
Зам зуур
Чиний тухай бодолууд
Ар араасаа урсаад
Заяа тавилангийн үзүүр
Чиний зүгт хөтлөөд
Зам зуур
Чиний инээмсэглэл
Миний төрхөнд тодроод
Сэтгэлд дулаан хайр чинь
Сэм сэмхэн айлчлаад
Зам зуур
Цас будрах мэт мөчүүдэд
Цаг хугацаа саатаад
Зүүд, амьдрал хоёрын зааг дээр
Зүрх минь гуниггүйхэн цохилоод
Зам зуур, зам зуур...
Зам зуур
Чамтай л туулах
Алс хэтийг бодох сайхаан
Г.Гантулга 2008
Сайхан аав ижий хоёр тoo
|
Яг одоо л би дурламаар байна
Сергей Есенин (Оросын нэрт яруу найрагч)
Яг одоо л би дурламаар байна
Яг одоо л би
Ятга шанзны гэгэлгэн аялгууг мэдэрмээр байна
Янзаган нүдтэй бүсгүйд хөл алдан дурлаж
Ямархан нэг сэтгэлийн хөг эгшгийг үзмээр байна
Энгэр цээжээ түлхэн харц гижигдэх мөөмийг нь
Энэ насандаа цавдаж үзээгүй
амтат дарс хэмээн санаж
Хайр татах нууцынхаа оргилуун охь дээжийг
Хадгалж яваа мөнгөн бумба
хэмээн таалмаар байна
Шүүрс алдахын зуурт урсаад өнгөрөх мишээлийг нь
Шүлгийн шад болгож ширхэг ширхгээр өрмөөр байна
Явган зэврүүн салхитай хаврын энэ тэнгэрийг
Янагийн халуунд булхуулсан өдрүүд олныг үзмээр байна
Галзуурсан юм шиг дурлалыг
яг одоо л амсмаар байна
Газар дэлхийгээ дахиад
цоо шинээр нь олж хармаар байна
Цээжин чанад дүрэлзэх зүрхэн тулгатай галаа
Цэцэг дэлгэрэх цагаар тийм л гоо бүсгүйд
дэлгэж нэг харуулмаар байна.
Monday, September 22, 2008
____Хүлээвэл ирнээ___
____Хүлээвэл ирнээ___
Цээжинд хүлээхийн итгэл салхилнам
Цэгээн гуниг хайраа амлан санагалзана
Цэнхэрлэн харагдах тэнгэрийн хаяа хүртэл
Цэл залуу насны дурлалаас давчуу санагдана
Цээжинд хүлээхийн итгэл салхилнам
Харцанд хүлээхийн гуниг хөвнөм
Харуй өнгөрч үүрийн гэгээтэй золгохуйд
Хайрлах харамлах нэгэн сэтгэлд зэрэгцээд
Халуун хүслийг чанадад тээж одноо
Харцанд хүлээхийн гуниг хөвнөм
Бодолд хүлээхийн жаргал ташуурнам
Болзоо задлах өдрүүд тэсэж яднам
Бороотой, цастай тайтгарлаар цангаагаа тайлаад ч
Борхон зүрхний хүслэн орчлонгоос хэдийн тасарчээ
Бодолд хүлээхийн жаргал ташуурнам
Зүүдэнд хүлээхийн тавилан хөлчүүрнэм
Зүрхэн тус газар хөндүүр оргином
Зүсээ сануулах гэж дүр чинь харагджээ…гэхдээ
Зүгээр дарстай хундаганд хөвнөм
Зүүдэнд хүлээхийн тавилан хөлчүүрнэм
Г.Гантулга /хуучин урын сангаасаа .../
Шуналтайгаар үнсдэгт уучилаарай
Шуналтайгаар үнсдэгт уучилаарай
Дахиж олдохгүй юм шиг
Даруй даруйхан, ойр ойрхон үнсдэгт уучил
Дасаж дурласан биш, шатаж хайрласан болхоороо
Давчдаад байгаа зүрх минь үнсэхээс нааш амардаггүй юм
Шуналтайгаар удаан, бүүр удаан үнсдэгт уучил
Шударга хэлэхэд өөрийнхөө төлөө үнсдэгт уучил
Хайж хайж олсон ганц эрдэнэ минь чи болхоор
Харамлаж бас хайрлаж үнсдэгийг минь ойлгоорой
Надад ирсэн жаргалыг зүүд байхаас эмээж
Нам, намуухан нойрыг чинь сэртэл үнсдэгт уучил
Нар, сарны эртэд жаргал юугаан амтлах гээд
Нас насны минь амраг гэж чамайгаа би үнсдэгээ
Дулаахан хүзүү, булбарайхан уруулыг чинь өвтгөж
Дутуу хуссан сахалаараа хатгаж үнсдэгт уучил
Үнэрлээгүй, үнсээгүй хэдхэн мөч л өнгөрвөл
Үрэл балын амттай уруулаар чинь би дутнаа
Сүүлчийн удаа юм шиг чамдаа би хоргодож
Сүүдэр сарним төрхөнд чинь согтож үнсдэгт уучил
Сүрчиг энгэсэг, мянган сарнайн охь ч
Сүүн гэгээн хацрын чинь үнэрт хүрдэггүймаа
Хайрлахдаа уруулыг чинь үнсэж жаргадаг
Харамлахдаа хацрыг чинь үнсэж тайвширлаг
Хайртыгаа чи минь уучилаарай...
Г.Гантулга 2007
Амлаж чадахгүй нь
Амлаж чадахгүй нь
Нэг үнэн хоёр олдохгүй байж магад
Нэрийг чинь дахиад шивнэхгүй байж магад
Санаж яваарай гэсэн үнсэлт чинь
Саваагүй дурлалуудын хөлд үрэгдэж
Сартай шөнийн цэнгэлээр солигдож
Сарниж замхраад мартагдаж магад
Эргэж уулзахдаа танихгүй байж магад
Энхрий төрхийг чинь санахгүй байж магад
Уучил гэж гуйхгүй байж магад
Уярсан нулимсыг чинь арчихгүй байж магад
Ганц үнэн амьдралаас дутаж магад
Галзуу дурлал минь урваж магад аа
Бардам зан, гоо үзэсгэлэн хоёр
Багтаж чамд цогцолсонийг
Шүлэг болгон биччихээд
Шүүрс алдан сууж магад
Ариухан бүхнийг чинь авчихсан хойноо
Алдуурсан үнэнээс нуугдаж магад
Нэг үнэн хоёр олдохгүй байж магад
Нэрийг чинь дахиад шивнэхгүй байж магад
---------ГАНТУЛГА-----------2005. Намар цаг
Subscribe to:
Posts (Atom)
minii orh durtai
- http://munkhnar.blog.
- mglradio.com/
- http://www.dharma.mn/
- mix pod
- sanaa avmaar .2
- sanaa avmaar l yum bna
- google uzuusteil yum
- www.4shared.com/
- Сударын чуулган
- god
- music box
- Soronzon giin blog
- ДЭНВЭР МЭДЭЭ
- Утсаар Солонгос хэл
- Download FREE Blogger/Blogspot
- Free Blogger Templates for your Blog
- free blog templa
- KBS TV 1. 2.
- www.buddhism.mn/
- top 100 yahoo music
- Game center
- blog free website
- GANGANTUGS blog
- DUU SURH
- SERUUN.COM
- iNEEHUU.COM
- Буддизм
- Meditate, Yoga, Meditation
- .GodsdirectContact. Ching hai
- Sakwarez.com
- html color
- gal-togoond
- www.freeiconsweb.com
- html color
- CAAK.mn
- css html codes
- www.suprememaster.mn
- ZIZA ru com
- 21 Дарь эхийн ачлал
- dynamicdrive.com css html code
- Templates Blogspot
- online nom. duu. shuleg .tatah
- botox
- zurgtai nom
- duunii ugtei naver.com
- good music
- mongol film.com
- Photobucket.com
- free vedio VEOH som
- photo editor online 2No
- photo editor online
- onlain photo shop
- image photos
- Anatomy ner kor
- World TV
- free Activated
- HTML code
- Glitter text generator html
- Shin kino
- MSN news
- Intv. ru
- Odare Диваажин
- Slide.com
- naver.com
- Feelprom kor
- Ching Hai animals
- monke.mny
- www.solomoon.com
- ДЭНВЭР МЭДЭЭ
Labels
Copyright © Чамаар дутах өдөр хоногууд. All rights reserved.
Blogger template created by Templates Block
Wordpress design by CSS Templates Market
Blogger template created by Templates Block
Wordpress design by CSS Templates Market