Friday, November 28, 2008

*****Мартаагүй*****




Мартаагүй....


Уруул чинь ямар зөөлөн билээ
Би тэрийг санах гэж зүүдээ манадаг
Угаасаа гуних гэж чамд дурласан юм чинь
Учиралдаа би гомдоогүй шүү. Бурхан мэднэ

Тэнгэрлэг чамд дурлах гэж ирмүүн зүрхтэй төрсөөн би
Тэгсэн ч чамайг дурсах гэж ганц шүлэгтэй үлдсээн би
Тоолж болдоггүй буцах шувуудын сүүдэрт даарч
Төөрч алслан хоцрохдоо чамдаа би гомдоогүй ээ

Дурлалын зовлон болж чамайг явсан тэр өдрөөс хойш
Дусал нулимс бүрээ дотогшоо залгихад гашуун байсан
Дурсамж үерлэх намрын сэрүүн цагаар
Дуугүйхэн дүнсийх эр хүн болж үлдсээн би

Г.Гантулга

0 comments: