Wednesday, August 5, 2009

ХАЙР


Зүрхэндээ чамайг хайрлаж болох уу?,

Зүүдэндээ чамайг харж болох уу?

Зөвхөн чамайг л хайрлана гэвэл

Зөрүүлээд намайг ҮНЭНЧЭЭР хайрлаж чадах уу?







Аниргүйхэн дотносохдоо дасна гэж санасангүй

Аятайхан төрхөнд чинь татагдана гэж бодсонгүй

Нэг л мэдэхэд чамайг үгүйлдэг болжээ

Нээрэнгээсээ чамд сайн болжээ








Салхи чамд захидал хүргэнэ, уншаарай

Саруул үдэш болзоонд урина, ирээрэй

Сайхан нүд чамайг ширтэнэ, хараарай

Салж хагацахааргүй хайр бэлэглэнэ, үнэнч байгаарай








Нэг л дууг дахин дахин сонсоод

Нэрийг чинь амандаа зөөлөн шивнээд

Нисэх зүрх, хөвөх бодолтойгоо

Нийлэн ханьсаад уярах минь...юу билээ


...Би дурлачихжээ







Утасны хонх чихнээс уягдаж

Ухасхийн шүүрэх тоолондоо чамайг хүлээж

Учиртайхан инээсэн зургийг чинь хараад л

Уйтайхан бодолд автах минь...юу билээ


.. .Би дурлачихжээ







Надад төрүүлсэн итгэлд чинь хүлэгдээд

Намуухан үдшээр хүлээн зогсоод л

Найдвар бэлэглэсэн үгэнд чинь догдлоод

Намба алдан гүйх минь...юу билээ


...Би дурлачихжээ







Охидтой зугаалдаг үдшүүд минь

Ор сураггүй арилчихаад

Орчлонд ганцхан чамд л үнэнч гэж

Онгирч байх юм...энэ чинь юу билээ


...Би дурлачихжээ

0 comments: